Ус намгархаг газрууд

Монгол орны ус намгархаг газруудад гол-горхи, нуур-тойром, булаг-шанд, рашаанууд орно. Монгол орны гол мөрөн Умард мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамрагдана. Тус орны усны сүлжээ нутгийн хойд ба бараан хэсгийн уулархаг нутагт нэн нягт. Нутгийн өмнөд, төв, зүүн өмнөд хэсэгт гол, горхи цөөн, ус багатайгаас гадагш урсгалгүй хонхорт орж замхардаг байна. Монгол орны баруун хэсэгт Их нуурын хотгор, олон нууруудын хөндийд Увс, Хяргас, Хар ус, Бөөн цагаан, Орог зэрэг томоохон нуур оршино. Харин Сэлэнгэ мөрний ай сав хамгийн гүн (262метр) бөгөөд цэнгэг усны нөөцөөр хамгийн арвин Хөвсгөл нуур оршдог бол Орхон голын сав нутагт хамгийн том нуур нь Өгий нуур юм. 

Монгол орны нуурыг усны сэлбэх тэжээлийн байдлаар нь
 1. Борооны усаар голчлон тэжээгддэг (байн, байн ширгэдэг жижиг нуурууд)
 2. Голын усаар голчлон тэжээгддэг,
 3. Газрын доорх усаар голчлон тэжээгддэг,
 4. Голын ба газрын доорх усны холимог тэжээлтэй гэж 4 бүлэгт хуваадаг.
 
Нуурын тэжээлийн эх үүсвэр нь түүний усны горимыг тодорхойлдог бөгөөд нуурын олонхи нь усныхаа ихэнхийг зуны гурван сард авдаг учир тэдгээрийн усны түвшин 7,8-р сард эрс дээшилж, 10-р сараас эхлэн огцом буурдаг байна. Сүүлийн жилүүдэд ган, хуурайшилтын зэрэгцээ уул, уурхайн олборлолтын нөлөөгөөр ус булингартах, горим өөрчлөгдөх, гол горхи, булгын эхэнд айл олноороо буух зэрэг хүний үйл ажиллагаанаас нөлөөлж гол, рашаан, нуурууд ихээр бохирдож ширгэж байна. Үүнээс шалтгаалан гадаргын усны нэгдсэн дүнгээр хархад 683 гол, горхи, 1484 булаг, шанд, 760 нуур, тойром ширгэсэн мэдээ байна.