Нэгдүгээр буган хөшөө. Эндээс нэлээд хэсэг нь гэмтсэн буганууд, жижиг морь, ямааны дүрс зэргийг харж болно.
Хоёрдугаар буган хөшөө. Нэг метр өндөр, 37 см өргөн, 20 см зузаан. Энэ буган хөшөөний хоёр өргөн талын дүрслэл нэлээд сайн хадгалагджээ. Өргөн талуудын дээд талд хоёр дугуй нар, (голч нь 6,5, 7 см) түүний дор бүслүүр маягийн зүйл байна. Дээш өлийлгөсөн маягтайгаар хоёр бугыг дүрсэлж, доод талын буганы хажууд нум сум, хоромсого, нэг нарийн талд нь бамбайг тус тус цоолборложээ.