70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Дээд улаан говийн амны буган хөшөө
Ховд аймгийн
Мөнххайрхан
сумын төвөөс урд зүгт
Дээд улаан говийн
аманд хоёр ширхэг буган хөшөө, жижиг хиргисүүрийн хамт бий. Хиргисүүрийн урд талд 20 метр зайд 160см өндөр, 50см өргөн, 20см орчим зузаантай цагаан өнгийн боржин чулуун хөшөө бий. Чулуун хөшөөний нүүрэн талд дээрээ дугуй (нар)-ны дүрсийг төвгөр байдлаар давхар хүрээтэй гаргаж жижиг толь, түүний дор хөшөөний дунд хэсэгт нэгэн нумыг саадагтай нь нэлээд том, саадагны дор сүхний балтыг битүү хонхойлон цохижээ. Саадагтай нум, балтны баруун талд зэрэгцүүлэн соотон чихтэй, урт хүзүү, нарийн хөл биетэй нэгэн морь сийлжээ. Хөшөөний хойд талд бугын дүрсийг сонгодог хэлбэрээр дээш тэмүүлж буй байдалтай дүрсэлсний сацуу нэг адууг хөшөөний дор хэсэгт жижгээр сийлсэн байна.
Хиргисүүрийн дэргэд буй хоёр дахь буган хөшөө нь жижиг хэмжээтэй, буган хөшөөнд байдаг зураас тэмдэг, горхиноос өөр дүрслэл үгүй. Дээд Улаан говийн эндэх дурсгал нь хүрлийн сүүл, төмөр зэвсгийн үед холбогдох сонирхолтой дурсгал юм.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг