70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Их Жаргалантын дурсгал
Архангай аймгийн
Эрдэнэмандал
сумын төвөөс өмнө зүгт 10 орчим км зайд Их Цагаан нуурын урд, Жаргалантын овооны хойд талд нэлээд тооны дугуй болон дөрвөлжин хүрээт булш, хиргисүүр бүхий дурсгал бий. Эдгээрийн урд захад эрт үед ухагдаж тоногдон хашлага чулуунууд нь хөндөгдөж эмх замбараагүй болсон, голдоо хонхойсон урт хашлага чулуутай дөрвөлжин булшнууд бий. Эдгээр булшны хананд буган чулуун хөшөөдийг ашигласан байсан бөгөөд хөндлөнгөөрөө газар гүн шигдэж, ил гарсан хэсэг дээрх дүрслэлүүд он цагийн уртад балран бүдгэрсэн байдаг. Буган хөшөөдийн дундаж өндөр нь 160-170см, зузаан нь 15-20см хэмжээтэй бөгөөд шаргал өнгийн боржин болон хар хөх өнгийн занар чулуу ашиглан хийжээ.
Их Жаргалантын
дөрвөлжин булш нь төмөр зэвсгийн үед холбогддог боловч хүрлийн үеийн буган чулуун хөшөөг булшны хана, хүрээ болгон хэрэглэсэн нь илт байдаг. Тус дурсгал он цагийн хувьд НТӨ YII-III зууны үед холбогдох ажээ.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг