70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Зуны голын буган хөшөө
Хөвсгөл аймгийн
Төмөрбулаг
сумын нутаг
Зуны голын
зүүн талд (Хүрэн толгойн бэлд) есөн ширхэг буган чулуун хөшөө, дөрвөлжин хүрээт том хиргисүүр, жижиг булшнууд бүхий цогцолбор дурсгал оршдог.
Хөшөөнүүдийг занар, боржин, гантиг чулуугаар хийсэн байх ба дөрөв нь босоо, тав нь хэвтээ байрлалтай, ихэнх нь хугарч, цуурч элэгдэл гэмтэлд оржээ. Буган хөшөөдийн бугын галбир хэлбэр нь Монголын буган хөшөөнд нийтлэг дүрслэгддэг хэлбэр дүрслэлтэй адил боловч хэд хэдэн хөшөөнд дугуй "нар" байхаас гадна бугануудыг нь доош хандуулан, өөд уруу нь солбин хослуулсан дүрслэл ажиглагдана. Эдгээр буган хөшөөд дунджаар 150-160см өндөр, 40см орчим өргөн, 25см орчим зузаан агаад буган хөшөөнд байдаг бусад зэр зэвсэг, ан амьтдын дүрслэл байдаггүй. Бугыг төгс сонгодог хэлбэрээр дүрслэхийн сацуу урд, хойд хөл зэргийг гүйцэд гарган бодит, урт сунасан байдалтай цоолборлосон байдал тохиолдоно. Эдгээр хөшөөд нь хүрэл зэвсгийн үед холбогдох буган хөшөө бүхий дурсгал юм.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг