70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Булжихын голын буган хөшөө
Хөвсгөл аймгийн
Чандмань-Өндөр
сумын төвөөс баруун урагш 25 км-т
Булжихын голын
орчимд нутгийнхны
"Чингисийн гурван тулга"
гэж нэрлэдэг хоорондоо 2- 20 метр зайтай орших гурван ширхэг буган чулуун хөшөө буй. Засаж янзлаагүй хүрмэн болон боржин чулуун дунджаар 50см өндөр, 30см орчим өргөн, жижиг хэмжээтэй эдгээр хөшөөнд бугыг буган хөшөөнд байдаг сонгодог хэлбэрээр дүрсэлсэн байх ба зэр зэвсэг болон бусад зүйлсийг дүрсэлсэнгүй. Эдгээр хөшөөний чулуунд хаг ургаж, хуурч гэмтсэн тул дүрслэл сайн мэдэгдэхгүй бүдгэрч мөн газар гүн зоогдсон тул хөшөөний жинхэнэ урт болон доод хэсгийн дүрслэл мэдэгдэхгүй болжээ. Үндсэндээ эдгээр хөшөө нь монгол нутагт байдаг нийтлэг дүрслэлтэй буган чулуун хөшөөдийн адил юм.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг