70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Баянцагааны хөндийн буган хөшөө
Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн нутаг
Баянцагааны голын хөндийн
зүүн биенд хэсэг булшны дунд уг хөшөөний орой цухуйж байсныг малтахад 4м өндөр, 51см өргөн, 41см зузаан хэмжээтэй эвдэж сүйдээгүй, эрт цагт унасан буган хөшөө олджээ. Эл хөшөө булаастай байсан тул урьд өмнө хөндөгдөөгүй болох нь тодорхой байдаг. Хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт том, жижиг хоёр цагираг (нар, cap) түүний доогуур хөшөөг тойруулан нэгэн эгнээ олон хонхор гаргаж хөшөөний дунд хэсгээр ороолгон долоон бугыг загварчлан дүрсэлжээ. Бугануудын доогуур хөшөөг тойруулан 38см өргөн бүс хонхойлон цохиж гаргаад бүснээс дүүжилсэн байдалтай нум сум, саадаг, байлдааны зээтүү мэт зэвсэг (түүн дээр долоо ба 31 дөрвөлжин хонхор гаргаж), чинжаал хутга, бамбай зэргийг зурсан байдаг. Бүснээс доош дөрвөн морь цохиж дүрсэлсэн байв. Эл хөшөө эдүгээ Цэцэрлэг хотын ОНС музейд хадгалагдаж байна.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг