Бадрахын өврийн буган хөшөө

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Бадрахын өвөрт 7х7м хэмжээтэй хүрээ чулуу орших бөгөөд түүний баруун хэсэгт гурван буган хөшөөг өмнө зүг хандуулан босгожээ. Энэхүү буган хөшөөнүүдээс 2-р буган хөшөөг жишээ болгон авч үзье. Энэ хөшөө нь 1.05м өндөр, 30см өргөн. Хөшөөний өргөн талд дээш өлийсөн маягтайгаар нэг бугыг сийлсэн байна. Хөшөөний доод талд бүс, бүснээс унжиж буйгаар сүх, хутга зэрэг зүйлийг дүрсэлжээ. Мөн хөшөөний дээд хэсгээр дугуй дүрсүүдийг хөвөөлөн цохисон бөгөөд өргөн талын дээд хэсэгт нар урлажээ.
 

Уг буган хөшөөний хоёр нарийн талын нэг талд нь буга, хөндлөн хоёр зураас, харин нөгөө нарийн талд нь бугын эвэр бамбай зэргийг дүрсэлсэн аж.