70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Ховд хот орчмын хадны зураг
Ховд аймгийн төв
Ховд хотын
ойролцоох уул хаднаа цохиж сийлсэн эртний хадны зураг цөөнгүйн дотор ац маягийн эвэртэй буга, түүнчлэн янгир, аргаль, үнэг, тэмээний зураг зонхилно. Мөн хошуугаараа нийлсэн буюу эсвэл мөргөлдөж буй байдлыг ч харуулсан байж болох амьтны зургаас гадна, тоймлож дүрсэлсэн морьд, шувуу байна. Үүнээс гадна хоёр морьтны зураг бийн нэг хүн нь ямар нэгэн араатныг хөөн нум сумаар харвахыг завдаж, нөгөө нь урт уяагаар оосорлосон нохой хөтөлжээ. Хоёр дахь хүн нь малгайтай, морио ногтлон унасан нь тод харагдана.
Энд хүний тойм дүрс хэд хэд байх бөгөөд нэг гараараа ташаагаа тулсан, нум сум харваж байгаа зэрэг хүний зураг тод үзэгдэнэ.
Хоёр бөхтэй тэмээний зураг
хэд хэд бийн нэг тэмээг хөтөлсөн хүнтэй нь дүрсэлсэн байна. Түүнчлэн ус ууж байгаа маягийн хүзүүгээ сунган унжуулсан тэмээг хүн унасан байдалтай харуулсан нь ихээхэн сонирхол татна. Бүдүүн лагс биетэй, богино нарийн сүүлтэй, махир сэлмэн эвэртэй, хойд хөл нь нарийхан. урд хөл нь бүдүүвтэр, хоншоор томтой нэгэн үхрийн зураг энд бас бий. Морь зайдан унасан, шувуу адил урт хошуутай хүний зураг мөн л сонирхолтой. Мөн эндхийн нэгэн хаднаа түвэд бичээс, буга, бугын адил эвэртэй морь, шувуу, морь унасан хүний зураг байна.
Ховд хотын орчмын хадны зургууд он цагийн хувьд хүрэл болон төмөр зэвсгийн түрүү үе, түүнээс ч хойших үед хамаарах боловч түвэд бичээс бүхий зурагнууд нь дундад зууны үед холбогдоно.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 200 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг