70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Сэврэйн хадны зураг
Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг
Сэврэй уулын
өврийн (сумын төвөөс 15км орчим зайд) хаднаа хонхойлон цоолборлосон нэлээд тооны хадны зургийг Г. Гонгоржав, Г.Энхбат нар 1997 онд олж илрүүлжээ.
Нутгийнхан "гурван баатар" хэмээн нэрлэдэг нум сум агссан гурван морьтон, эдгээрийн дэргэдэх янгирууд, нохой маягийн амьтан, тэрчлэн адуу, ганц морьтон, зээр (эвэргүй), хүн, загас гэлтэй дүрслэл, тамганууд бүхий эндэх хадны зургийн дотроос янгир намнаж буй морьтой анчдын зураг ихэд сонирхолтой. Энэ зурагт таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлжээ. Янгирын сүрлэг махир эвэр, сүүлийг цохон үзүүлсэн ба анчид бүгд нум сумаар зэвсэглэжээ. Нум нь энгийн хэлбэртэй бөгөөд зүймэл нум гарахаас өмнөх хүрэл зэвсгийн үеийн нум бололтой. Морьдын чихийг урагш соотойлгож, нарийн урт сүүлийг ар тийш налуудуу унжуулах, урт хүзүүг дээш өлгийгөж бодит байдлаар дүрсэлжээ. Зургийн ерөнхий төрх байдал, нумын хэлбэрээс үзэхэд эдгээр зураг хүрэл зэвсгийн үед холбогдох юм.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 200 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг