70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Талын агуй
"Дарьганга – Байгалийн цогцолборт газар”
-ын бүрэлдэхүүнд багтдаг. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт
Шилийн богдоос хойш 14 км зайд тэгш талд алдарт
Талын агуй
нь оршдог.
Талын агуй нь Дарьгангын байгалийн цогцолборт газрын бүрэлдэхүүнд багтдаг. Ганц ч довгүй тэгш уудам талын хөндийд тогтсон хэд хэдэн тасалгаанаас бүрдсэн
галт уулын гаралтай агуй бөгөөд Монгол орны галт уулын гаралтай агуйнууд дотроос хамгийн урт нь юм. Судлаачдын тодорхойлсноор агуйн амаар ороод 1.4м өргөн, 1.38м өндөр, 4.5м урт хонгилоор дамжин эхний танхимд ороход өргөн өндөр нь эрс нэмэгдэж 11.5м өргөн, 10м орчим өндөр болдог. Эхний танхим 45.6м урт, түүнээс цааш үргэлжилсэн өргөн, урт нь ойролцоо 5 танхим байх бөгөөд агуйн нийт уртыг 200м, хонгилын дундаж өргөн 8.56м, дундаж өндөр 7м байдаг. Агуйн нийт талбай 1700 м.кв, эзлэхүүн нь 12.000 куб.метр.
Агуйн амны дэргэд овоо босгосон байдаг. Талын агуй нь Монгол оронд одоогоор мэдэгдээд байгаа агуйнуудаас хамгийн том төдийгүй хамгийн үзэсгэлэнтэй нь байжээ. Агуйн амаар босоо хүн багтахгүй учир бөхийж орох ба дөнгөж ормогц эгц доошилдог.
Агуйд ормогц маш сэрүү татан сэнгэнэдэг. Дараагийн тасалгаа нь хүрмэн чулуун асга бүхий байдаг бол гурав дахь хонгил нь мөсөөр хучигдсан байдаг байна. Өвөлдөө 40 градус хүйтэн, мал хүртэл тогтож бэлчдэггүй энэ газарт анчин гөрөөчид их ирдэг байсан учраас Талын агуйг “Гөрөөчдийн агуй” ч гэж нэрлэдэг байжээ. Зуны дэлгэр цагт анчид агнасан зээр, гөрөөс, тарвага, зурмаа Талын агуйд хийж орхиод хэдэн хоногоор явсан ч авласан ав нь хөлдөж найдвартай хадгалагддаг байжээ.
Талын агуй газар доогуурхи жимээрээ 70км үргэлжилж Дарьгангын Зүүн нартын агуйтай холбогддог юм байна. Гэвч Талын агуйн тасалгаанууд эдүгээ газрын нуралтын улмаас шороонд дарагдаж байгаа нь агуйн дээгүүр уул уурхайн хүнд даацын машинууд явснаас шалтгаалсан хэмээн үздэг. Агуйг хамгаалах, мөн иргэдэд үйлчлэх зорилгоор хааш хааш нь 250 метр хашаа барьж машины замыг хааж жуулчны бааз барьсан байна.
Эх сурвалж:
Монгол орны лавлах
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 500 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг