Эдгээр зурагт хадны баруун захад урт хошуутай, унжсан сүүлтэй бөмбөгөр зузаан биетэй заан шиг урт хошуутай хоёр амьтныг дүрсэлжээ. Энэ гурван амьтныг харахад яах аргагүй зааныг дүрсэлсэн мэт санагдана. Хэрвээ эдгээр нь үнэхээр зааны дүрс бол нэн сонирхолтой. Учир нь энэ зургийг Монгол нутагт заан (арслан заан) амьдарч байсан үед цоолборлосон гэж үзвэл сийлбэрийн байдал болон бусад зүйлийг их хожуу хүрэл зэвсгийн үед дүрсэлсэн байх тул эргэлзээ төрүүлнэ. Харин энэ зургийг сийлсэн хүрэл зэвсгийн үеийн хүн, заан нутагладаг газар заан үзээд түүнийхээ дүрийг буга согоотын хаданд зурсан байж болох юм. Буга Согоотын хаднаа дүрсэлсэн нумын хэлбэр, морьтой хүн болон бусад зургийн ерөнхий шинж төрхөөс ажихад хүрэл зэвсгийн үед холбогдох юм гэж үзэж болох юм.