 Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт Шинэжинст сумын төвөөс хойш 30 километрт байх Чихэн уул хэмээх багавтар уулнаа Чихэн агуй хэмээн нэрлэгддэг агуй бий. Шохойн чулуун тогтоцтой, хөндийлжийн гаралтай агуй юм. Агуйн ам нь үүд рүүгээ налуу, агуйн урт 9.5 метр урт, өргөн нь 5 метр, өндөр нь 2 метр. Агуйн ам нь зүүн өмнө зүг хандсан учраас өдрийн ихэнх хугацаанд нарны гэрэл сайн тусдаг байсан нь хүн амьдрахад туйлын тохиромжтой байжээ.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт Шинэжинст сумын төвөөс хойш 30 километрт байх Чихэн уул хэмээх багавтар уулнаа Чихэн агуй хэмээн нэрлэгддэг агуй бий. Шохойн чулуун тогтоцтой, хөндийлжийн гаралтай агуй юм. Агуйн ам нь үүд рүүгээ налуу, агуйн урт 9.5 метр урт, өргөн нь 5 метр, өндөр нь 2 метр. Агуйн ам нь зүүн өмнө зүг хандсан учраас өдрийн ихэнх хугацаанд нарны гэрэл сайн тусдаг байсан нь хүн амьдрахад туйлын тохиромжтой байжээ.Эхний гурван давхаргын он цагийг гал голомтын оромнуудаас авсан нүүрсэнд хийсэн радио шинжилгээгээр тогтооход нэгдүгээр давхарга нь 8.055+-155, хоёрдугаар нь 8.940+-100, гуравдугаар нь 11.160+-160 жилээр баттай тогтоогдсон нь эрдэм шинжилгээний их ая холбогдолтой юм. Урьд өмнө Монгол нутгаас олдож байсан эндэхтэй адил арга технологиор үйлдсэн шаантган үлдэц, ялтсан зуулга иртэй зэвсэг бүхий нээлттэй суурингуудын дурсгалын он цагийнх нь хувьд шинэ чулуун зэвсгийн үед хамааруулан үзэж, 6-7 мянган мянган жилээс хэтрүүлэхгүйгээр тогтоож байв. Харин Чихэн агуйд хийсэн малтлага судалгааны дунд Монгол оронд бичил чулуун зэвсгийн үйлдвэрлэл хуучин чулуун зэвсгийн дээд ба мезолитын үеийн төгсгөлд бий болжээ гэж үзэх бололцоог олгосон билээ.
Дөрөвдүгээр соёлт давхаргын чулуун зэвсгийн зүйлс нь хийц байдал, хэмжээ, материалын хувьд эрс ялгаатай бөгөөд он цагийн хувьд мустьен дээд үед холбогдох боломжтой гэж судлаачид үзжээ. Энэ нь Орог нуурын суурингийн олдвор болон “Орхон-1” суурингийн доод үеийн дурсгалтай (38,600+-800 жилээр он цагийг нь тогтоосон) ихэд төстэй байжээ. Чихэн агуйд нэн эртнээс хүн оршин сууж байсан нь эндэхийн байгаль, экологийн таатай нөхцөлтэй холбоотой бөгөөд тухайлбал дараах гурван хүчин зүйлээр тайлбарлагдаж болно.
Чихэн агуйн чулуун зэвсгийн суурин нь дунд палеолитын төгсгөлөөс мезолит, неолитын үеийн, өөрөөр хэлбэл чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн гурван үеийн дурсгалыг хадгалсан, урт удаан хугацааны турш эртний хүн амьдарч байсан томоохон дурсгалт газар болох нь тогтоогджээ.