“Нарийн гол-17Б” голомтоос ногоон саарал өнгийн цахиуранцараар хийсэн ихэд өгөршсөн шинжтэй 212 чулуун эдлэлүүд олдсоны гадарга нь эртний шинжтэй болохыг судлаачид онцлон анхаарч үзсэн байдаг. Эдгээр чулуун эдлэлийн цуглуулгын дотор нэг цохих талбайгаас цохиж хэд хэдэн хажуугаас нь залтас, ялтас цуулсан үлдцүүд арай илүү олон тоотой байв.
Иймэрхүү төрлийн үлдцүүд ховор байдгийн зэрэгцээ леваллуа маягийн үлдэцтэй харьцуулахад завсарын шинжтэй байдаг. Хөндлөн огтлолоороо чон хэлбэрийн гилбэр зэвсэг олдсон нь нэн сонирхолтой. Бүхэлдээ энэхүү цуглуулгыг доод палеолитын үед хамааруулан үзэж болох эртний шинжтэй нь чулууг хагалж засах анхдагч үйл ажиллагаатай холбоотой болохыг судлаачид онцлон тэмдэглэсэн. Уран хайрханы чулуун зэвсгийн эртнийх нь таван зуун мянга орчим жилийн тэртээ үед холбогдоно.