Хөвсгөлийн их тайгад 85 өрхийн 400 орчим цаатан 2018 оны байдлаар 2400 цаа буга маллан амьдарч байна. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм.
Сүүлийн жилүүдэд цаатан айлууд хүүхдүүдийнхээ сургууль, нийгмийн асуудлыг дагаад уулын тагтаас бууж суурин газар бараадан амьдардаг болсон. Тэд баруун, зүүн тайгад өвөлдөө 54-55 хэмийн хүйтэнд аж төрөхийн тулд цаагаа даган отор нүүдэл хийж өвөлждөг.
Цааг уналганд ашиглана. Нас гүйцсэн зарь дунджаар 50-70 кг ачаа даана. Өдөрт 60-70 км зам туулах чадвартай. Эм цааг өдөрт 4-5 удаа сааж, нэг удаад 120-200 грамм сүү авдаг. Цааны цус чанарыг сайжруулахын тулд хамгийн шим тэжээл сайтай бэлчээр сэлгэн отор нүүдэл хийх явдал ажээ. Харин цаатан иргэд цөөхөн учраас цус ойртож байгаа нь үнэн ажээ. Хэдийгээр цус сэлбэхийн тулд дархад, халх хүмүүстэй гэр бүл болж байгаа ч жинхэнэ цаатан иргэдийн аж амьдралын хэв маяг, ёс заншил алдагдахад хүрээд байна. Эдүгээ цаатан иргэдийн зан заншлын 60 хувь нь алдагдаад байгаа гэнэ.