Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн Хүнгийн голыг даган хөвөөлдөг бөгөөд Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнө талд оршдог. Элсэн манханы нийт урт 180 орчим километр үргэлжлэх бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойгуур гарч Яруу сумын нутаг хүртэл тэлнэ. Тус элсэн манханыг хөндлөн гарсан Монгол хотгор, Олгой, Цэцний сүв гэж байдаг. Элсэн манханы хөндлөн өргөн нь 15 километр, нийт талбай нь 1500 гаруй хавтгай дөрвөлжин километр. Бор хярын элс нь далайн төвшнөөс дээш 450 метр өндөр бөгөөд дагтаршиж нягтаршсан элс юм. Элсний өмнө этгээдээс Мухартын гол эх авч урсдаг.
АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулаас авсан зурагт Монгол Улсын Завхан аймгийн баруун урд хэсэгт орших 200км үргэлжлэх “Бор хярын элсэн манхан” хүрээгээ тэлж эхэлсэн нь тод харагджээ. Манхан зүүн тийш Хяргас нуур, баруун тийш Тэлмэн нуурыг чиглэн сунаж байгаа юм байна. Ингэхдээ Хар нуурыг дайран өнгөрч байгаа тул нуурын ус ширгэх аюул тулгарч байгаа гэнэ. Хар нуур нь Их нууруудын хотгорт оршдог бөгөөд 6м гүн, 36км урт юм.