Их шүүдэргэнэ

Намуутан овгийн ховор зүйлийн олон наст өвс юм. Их шүүдэргэнийн үндэс нь бүдүүн, бараан, толгой хэсэгтээ хар хүрэн хайруустай. Иш нь 40-80 см өндөр, салаархаг байдгаараа онцлог ажээ. Цэцэг нь хурц шар өнгөтэй, голчоороо  2-3 см бөгөөд хонхорцог нь 5 см хүртэл урт, 2-3 мм өргөн байдаг.

Асга, нуранги, байц хадны ёроолд ургадаг шүүдэргэний нутгийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд оруулах байдлаар хамгаалжээ. Их шүүдэргэнийг сүүлийн үед эмийн зориулалтаар их хэмжээгээр түүх болсон. Мөн түймэр, хэт хуурайшилтын улмаас улам ховордсоор байна.