Хадны бөгтөргөнө

Голлосон нарийн үндэстэй, жижиг бутаар ургадаг, олон наст ургамал. Иш 5-20см өндөр, навчирхаг. Цэцэг цэнхэр өнгөтэй. Уул толгодын чулуурхаг ба хадархаг хээржүү бэл, хормой, эргийн нугад ургана. Энэ ургамал нь халууныг эдгээх хорыг арилгах увьдастай. Бэлчээр тэжээл, гоёл чимэглэлийн ургамал.