team

Б.ГАНТУЛГА

Улсын II төв эмнэлгийн тасгийн эрхлэгч, Клиникийн профессор

Аялал жуулчлалын салбарт жуулчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалж явах, аливаа эрсдэлээс хамгаалах нь аяллын компани, хөтчүүдийн чухал үүрэг байдаг. Guide төвийн суралцагсдад “эмнэлгийн анхны тусламж үзүүлэх” хичээлийг маш хариуцлагатайгаар зааж ирсэн багш бол Б.Гантулга юм.

 

Тэрбээр АУС-ийг хүний их эмч, АШУҮИС-ийг мэс заслын резидентур, ерөнхий мэс заслын эмчийн мэргэжлээр төгссөн. АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалт, Зүрх судасны лавшруулсан тусламжийн сургалт буюу International SOS, Гэмтлийн лавшруулсан тусламжийн сургалт буюу International SOS, Ази Номхон далайн Онцгой байдлын үеийн нийгмийн эрүүл мэндийн удирдлага, B түвшний сургалт зэргийг тус тус төгсөж мэргэжил дээшлүүлсэн.

 

Нийслэлийн Яаралтай Тусламжийн төв, SOS Medica Mongolia Ulaanbaatar эмнэлэгт их эмч, Оюу Толгой ХХК-д эмнэлэг хариуцсан мэргэжилтэн, МУЗН-ийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер, “WHA” ХХК-ийн төслийн менежер, Хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнээр ажиллаж байгаад эдүгээ Улсын II төв эмнэлэгт тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Б.Гантулга багшийн эзэмшсэн мэдлэг чадвар, хуримтлуулсан туршлага нь аялал жуулчлалын салбар дахь хүний нөөцийн хөгжилд чухал хувь нэмэр болох юм.

    • Анхны тусламжийн мастер багш
    • Хүний их эмч
    • Клиникийн профессор