team

Н.АШИД

"Морин хуур чуулга"-ын морин хуурч, хөөмэйч, МУСТА

ХБДС-ийг хийл хөгжмийн анги, Соёлын дээд сургуулийн “Соёлын арга зүйч, хөгжмийн багш”-ийн ангийг тус тус төгссөн. МУГЖ Д.Сундуйгаар монгол хөөмэй заалгаж суралцсан. 1999 оноос Морин хуурын чуулгад гоцлол хөөмэйч, морин хуурчаар өнөөг хүртэл тасралтгүй 21 жил ажиллаж байна. Швейцарийн Женев хотын хөгжим, хэл судлалын сургууль, Монголын Урлагийн Зөвлөлийн “Залуу манлайлагч” хөтөлбөр зэрэгт амжилттай суралцаж мэргэжил дээшлүүлсэн. МУИС-ийн урлаг судлалын ухааны магистр цол хамгаалсан. Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдсан.

 

2010 оноос Guide боловсролын төв болон Монгол-Америкийн оюутан солилцооны сургуульд ардын урлагийн багшаар ажиллан Монголын болон гадаадын олон арван шавь нарыг бэлтгэн төгсгөж байна.

 

АНУ-ын “Carnegie Hall”, Францын эртний “Amphi theotron”, ХБНГУ-ын Берлиний филармоний их танхим, Австрийн  “Musikverein” концертийн Алтан танхим, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлын танхим,  БНХАУ-ын Сувдан театр зэрэг 40 гаруй орны дэлхийд алдартай ордон, урлагийн тайзан дээр уран бүтээлээ толилуулсан. Монголын болон гадаадын хамтлаг, уран бүтээлчидтэй хамтран 20 гаруй цомог гаргасан.

 

Морин хуур нь гэрийн хөгжмөөс “тайзны хөгжим” болон хөгжихөд, НҮБ-ийн ЮНЕСКО-д “Дэлхийн оюуны биет бус соёлын өв”-өөр бүртгүүлэхэд Морин хуурын чуулгын хамт олны хувь нэмэр их юм. Н.Ашид багш 2010 онд “Хөөмэйн хөгжил хамгаалал” ТББ-ыг байгуулж ЮНЕСКО-д “Дэлхийн оюуны биет бус соёлын өв”-өөр монгол хөөмэйг бүртгүүлэхэд өөрийн хөөмэйн уран бүтээлийн бичлэгийг илгээсэн. 2009 онд ОУ-ын хөөмэйн симпозиумд “Монгол хөөмэйг хөөмэйлэх арга зүй” сэдвээр илтгэл тавьсан нь ЮНЕСКО-гоос монгол-англи хэл дээр эрхлэн гаргасан товхимолд хэвлэгдсэн.

    • Морин хуурч
    • Хөөмэйч
    • Урлаг судлаач
    • Багш