Монгол догар

Монгол орны ховор зүйл ургамлын тоонд монгол догар багтдаг. 60 см хүртэл өндөр ургадаг сөөг юм. Монгол догар нь Монголын “Улаан ном”-ын жагсаалтанд ордог бөгөөд ургадаг газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд багтдаг. Гэвч сүүлийн жилүүдэд БНХАУ руу их хэмжээгээр түүж гаргаж, түймэрт өртсөнөөс улам ховордсоор байна. Монгол догар нь модожсон, нумарч өндийсөн улаавтар саарал найлзууртай. Бор ногоон навчтай, хурц цэнхэр цэцэгтэй ургамал юм.