Нарийннавчит Хөвөн оройт

Орон нутгийн нэр нь хөвөн оройт, хүрэн цай.Хөвсгөл, Хэнтий, Ховд, Монгол Алтай, Дорнод зэрэг нутагт тархсан.Ойт хээр,уулын хээрийн бүслүүр, шинэсэн ой, хусан төгөл, ойн нуга зэрэгт ургана.Мөлхөө бүдүүн үндэслэг иштэй, олон наст өндөр өвс. Гол төлөв сийрэг бутаар ургана. Иш 150 см хүртэл өндөр, босоо, нүцгэн, ихэд навчирхаг. Навчис цувраа, суумал, юлдэрхүү. Цэцэг шилбэтэй, голдочоороо 3 орчим см, улаан ягаан, хатаад хөхөвтөр. 7,8 сард цэцэглэж үрлэнэ. Хорын өвчин, уушигны сэрүүн, хоолойн хавдрыг туулгана. Цус, шарын халуун дэлгэрсэн, гэдэс хатгалах, савны шарын халуун, халуун суулганд тусална.