Буриад хонинзажлуур

Орон нутгийн нэр нь хонин зажлуур. Хөвсгөл, Хэнтий, Ховд, Дорнод зэрэг нутагт тархсан.Ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсэд хээржүү хажуу, элс, элсэн хурдас, гол нуурын эрэг дагасан элс хайрганд ургана. Голлосон үндэстэй олон наст өвс. Иш 4-20 (25) см өндөр, ихэд навчирхаг.Навч 1-3 см урт, шугамархуу эсвэл шугаман-юлдэрхүү. Цэцгийн дагавар 3-6 мм урт. Цоморлиг 3-6 мм ,бусад эрхтэн луугаа ердийн ба шүүсэвчит үсэрхэг. Дэлбээ 15-18 мм урт, 8-12 мм өргөн. 7, 8 сард цэцэглэж үрлэнэ. Хөл гарын хавдрыг дарна, хий хатгаанд тустай.