Цагаагчин халбагат

Lat: Platalea leucorodia (Linnaeus, 1758)

Mon: Цагаагчин халбагат (Халбаган хушуут)

Rus: Колпица (Обыкновенная)

Eng: White Spoonbill 

Jap: Hera-sagi

Монгол оронд ховордож байгаа зүйл юм. Урт хөлтэй, том биетэй ус гатлагч шувуу бөгөөд халбага мэт хошуутай. Гүехэн ус гатлан явж хагас онгойлгосон хошуугаараа хоол тэжээл хайдаг. Зэгс, бургас бүхий нуур, голын дагуу нимгэн ус, задгай намаг ихтэй орчинд амьдардаг. 5-р сарын дундуур дунджаар 3-5 өндөг гаргаж 20-25 хоног дарна. 8-р сарын ихээр ангаахай нисэх чадвартай болдог. Монгол орны Их нууруудын хотгор, Нуурийн хөндий, Өгий нуур, Туул гол, Халх голын сав нутгаар тааралдана.