Алгана

Алгана загасны бие хавчигдуу, хуруу хэвлээрээ цүлхгэр, толгой болон сүүл нь шувтан, усанд сэлэхэд сайн зохицсон байдаг. Алгана загасыг бусад төрөл зүйлээс ялгах онцлог нь жижиг ялтас мэт хайрстай, нуруундаа хоёр далбаатай, өнгө нь ногоовтор шар, живэр далбаа нь улаан өнгөтэй, сайтар ажиглавал алгана загасны биеийн хоёр талаар хар судлууд байдаг. Сэлэнгэ төрний цутгалууд болон Өгийн нуур, Хөвсгөл нуур, Ховдын Булган голд алгана загас элбэг бий. Алгана загас нуур голын татуурга юм уу, хар усанд хаврын урь ормогц сүргээрээ шилжин байрладаг. Нуур голын тогтмол ус наранд амархан халдаг учир усны ургамал элбэгтэй, загас үржиж төлжих нөхцөл бүрдсэн байдаг. Алгана загас 2-3 насандаа үржин төлжих чадвартай болж 5,6 дугар сард түрсээ шахдаг. Гол мөрөн, нуурын алгана загас усны жижиг амьтад, авгалдайгаар хооллодог.