Бүргэд (Хималайн хажир, Цастны хажир бүргэд)

Lat: Gyps himalayensis  (Hume, 1869)

Mon: Хималайн хажир, Цастны хажир бүргэд

Rus: Гималайский гриф, Снежный гриф, Кумай

Eng: Himalayan Griffon, Himalayan Vulture

Цасны хажир бүргэд нь Хималайн хажир ч гэж нэрлэгддэг. Нас биенд хүрсэн хажирын биеийн өндөр нь 103-110 см урт, далавчны дэлгэцний урт 260-290 см, биеийн жин нь 8-12 кг, толгой нь халзан, маш өргөн далавчтай, сүүлний өд нь богино, хошуу нь шар, хүзүү нь цагаан, бие нь цагаавтар, далавчны үзүүрийн өд нь хар байна. Гималайн нуруу, Түвд орчмын нутагт суурин амьдардаг. Сүрэглэх нь их бөгөөд амьтны сэг зэмээр голлон хооллодог.