Хар сүүлт зээр (Gazella subgutturosa Guldenstaedt, 1780)

Баг. Туруутан - Artiodactyla
Овог. Тугалмайтныхан – Bovidae

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Биеийн урт 97--118 см, сэрвээгээрээ 61-70 см өндөр, жин 20-30 кг. Сүүл 16-24 см, хар, хар хүрэн өнгөтэй. Тангийн дээд зах сүүлний уг хүрнэ. Зун зоо нуруу улаан шаргал, хэвэл тод цагаан, өвөл цайвар шаргал, хэвэл цагаан.

Тархац, байршил нутаг: Зүүнгар, Алтайн өвөр говиуд, Өмнөговь, Дорноговь аймгийн нутгаар нэлэнхүй, Дундговийн өмнө хэсэг, Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсэг, Их нууруудын хотгор, Нууруудын хөндийд цөөн тоогоор алаг цоог тархсан. Уулсын бэлийн хялганат, хялгана--баглуурт, сайр садарга бүхий дагжуур хөрст хэвгий газар, загт, заг--бударганат говь, сондуул бүхий бут сөөгт цөл, хээр, хотос хоолой зэрэг орчинд байршин нутаглана. Хавар, намар, гандуу зун, өвлийн улиралд бэлчээр, ус дагаж нүүдэллэнэ. Гандуу хавар, зун, намар ногоо, сөл дагаж, бэсрэг нам уулс, толгодод гүн нэвтэрнэ. Гантай зун Монгол Алтайн нурууны 2700 м хүртэл өндөрт уулын хяр зоонд гарч, бэлчих тохиолдол бий. Хүний нөлөө эрс ихэссэн сүүлийн жилүүдэд тэгш хээр талд байршихаа бараг больж, аараг толгод, сайр садарга, элсэрхэг довон сондуул бүхий авто хөсөг явахад бэрх, бартаатай газар дагаж, нутаглах зохилдлоготой болж байна. 1990-ээд оны сүүлээр, Монголд 542.7 мянган ам км буюу манай орны нутаг дэвсгэрийн 34.6%-тай тэнцэх талбайд тархсан байна. БОАЖЯ, Дэлхийн Банк, Голландын засгийн газар “NEMO-II” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ШУА-ийн Биологийн хүрээлэн Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны популяцийн нөөцийн үнэлгээг 2010 онд хийж, хар сүүлтий Монгол орны 10 аймгийн 52 сумын нийт 343982 км2 нутагт тархаж, 2000 оныхтой харьцуулахад 37.6 хувиар буурсан гэж дүгнэлт гарчээ.

Амьдралын онцлог: Өвслөг, сөөг, сөөгөнцөр ургамлаар идэшлэхийн дотор хялгана, баглуур, таана, хөмүүл, зэрэг ургамал зонхилно. Говь, цөлийн бүсийн 80 гарам зүйл ургамал бүртгэгдсэн. Зун өглөө, оройн сэрүүнд, өвөл өдрийн идэшлэгтэй. Ороо нийлэг XII сард болж, шаргачин VI сард голдуу нэг (64.6%) буюу хоёр ихэр (35.4%) янзага төрүүлнэ. Ихэнхдээ 4-7, нүүдэллэх үедээ 100-аас дээш толгойгоор сүрэглэнэ.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Говь цөлийн задгай ус, бэлчээрийн ашиглалт эрчимжин, задгай ус, булаг, шандыг хүн мал байнга эзэгнэх болсноос байршил нутгаасаа дайжих явдал их гарч байна. Тээврийн хэрэгслээр хөөж, гэрэлтүүлэн агнах, байршин идээшсэн нутгаас хөөж дайжуулснаас тоо толгой хорогдон багасч байна. 1960-аад оноос мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч говь цөлийн задгай ус, баян бүрдүүдийг эзэмших, зэлүүд бэлчээрийг усжуулан эзэгнэх, хүнсний ногоо тарих, машин техник олшрох, задгай усны дэргэд суурьших явдал ихэссэн зэрэг нь хар сүүлтийг идээшин дассан бэлчээр уснаас шахан дайжуулах сөрөг нөлөө болсон. Гол дайсан нь чоно, шилүүс, бүргэд. Тас нялх янзагыг барьдаг. Зуданд турж, осгон олноор үхнэ. Дээр үеэс их хэмжээгээр хууль бусаар агнаж, сүргийн бүтцийг алдуулснаас зарим нутагт устаж, тархац нутаг алаг цоог болоод байна. Тавь, жараад оны үед тархац нутаг, тоо толгой эрс хомсдсон юм. Харин 1980-аад оны үеэс мэдэгдэхүйц өссөн ч тоо толгой, тархац нутаг урьдын хэмжээндээ хүрээгүй байна. 1990-ээд оны үед Монгол орны нутагт 60 орчим мянган толгой хар сүүлтийн нөөцтэй байв. 2000 оны байдлаар, Монголд 542.7 мянган ам км буюу манай орны нутаг дэвсгэрийн 34.6%-тай тэнцэх талбайд 140 орчим мянган толгой хар сүүлтий байна. Говь, цөлийн тууртны популяцийн нөөцийн 2010 оны үнэлгээгээр, хар сүүлтий 10 км²-т 0.3 бодгаль ноогдох нягтшилтайгаар дунджаар 12 мянган толгой нөөцтэй, 2000 оныхтой харьцуулахад тоо толгой 11.6 дахин цөөрсөнийг тогтоожээ.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтнаар бүртгэсэн. Монголд 1962 оноос хар сүүлт зээрийг үйлвэрлэлийн зориулалтаар агнахыг хуулиар хориглож, зөвхөн иргэдийн хүнсний хэрэгцээнд IX сарны 15--аас X сарын 30 хүртэл хугацаанд түр агнахаар тогтоож, 1965 оноос агнахыг бүрмөсөн хориглож, Монгол улсын улаан номд оруулан, Зүүнгарын говь, Алтайн өвөр говийн хар сүүлт зээр тархсан нутгийг улсын тусгай хамгаалалттай газар болгожээ. Говийн их дархан газрын Б хэсэг, Говийн бага дархан газрын А, Б хэсэг, Говь гурван сайхны байгалийн цогцолбор газар, Загийн усны нөөц газрууд зэрэг нь хар сүүлтий хамгийн элбэг байнга байршдаг, үржих төлжихөд онцгой чухал ач холбогдолтой голомт нутаг юм. Шарга, Манхан, Хар Ус нуур орчмын хар сүүлтий нэн ховордсон нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт авсан нь энэ бүс нутагт өсч үржих нөхцлийг бүрдүүлсэн. Хар сүүлтийн тархац нутгийн 10929.272 мян. га талбай буюу 20.1% нь улсын тусгай хамгаалалттай (дархан цаазат газар 2, байгалийн цогцолборт газар 2, байгалийн нөөц газар 4) нутгийн сүлжээнд хамрагджээ.

Хамгаалах арга хэмжээ: Цөл, цөлөрхөг хээр, хээрт зээр ундаалах задгай ус бий болгох, зудын үед нэмэлт тэжээл тавьж өгөх, байршил нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулах, хяналтыг тогтмолжуулан сайжруулах замаар хууль бус агналтыг таслан зогсоох, Их нууруудын хотгор, Нууруудын хөндийд сэргээн нутагшуулах, тархацын умард зах руу байршин нутагших нөхцлийг бүрдүүлэх, улсын тусгай хамгаалалтай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд хамгаалах зориултаар сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх арга хэмжээг тусган хэрэгжүүлэх, удмын санг хадгалах.


Gazella subgutturosa Guldenstaedt, 1780
Artiodactyla
Bovidae
Goitered Gazelle

Status: Rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as Vulnerable: Regionally evaluated as Vulnerable.

Distribution and range: Turkey, Syrian Arab Republic, Saudi Arabia, Bahrain, Jordan Iraq, Yemen, Islamic, Republic of Iran Azerbaijan,  Kazakhstan, United Arab Emirates, Oman, Turkmenistan, Uzbekistan, Afghanistan, Pakistan, Tajikistan, Kyrgyzstan China. In Mongolia: Abundant in Zuungariin and Southern Altai Govi, Omnogovi, Dornogovi Aimag, southern part of Dundgovi south west of Sukhbaatar Aimag, and patchy distribution in the Great Lakes Depression and the Valley of the Lakes. By end of 1990, distribution area was 542.7 thousand sq km or 34.6% of the country’s territory. The Institute of Biology, MAS with financial support of the Ministry of Nature, environment and Tourism of Mongolia, the Trustfund for environmental reform, NEMO II conducted an Assessment of the steppe and desert ungulates in 2010, and reported that the Goitered Gazelle inhabit 343982 km2 territory of 52 Soums in 10 Aimags and compared to 2000 the population decreased by 37.6%.

Habitat: Mountain foothills associated with spear grasses and aggregations of Stipa glareosa-Anabasis brevifolia. In the Govi associated with Saxual and Russian thistle (desert and sandy steppe with shrubs, bushes and sandy hills. Migrate tp better pasture and water during the autumn, winter, spring and dry summers. There are suggestions of migration to the Mongolian Altai (2700m) during dry summers.

Population and Threats: The main threats are and habitat loss due to economic development, conversion to agriculture, increasing number of domestic livestock).  Intensification of the desert open water sources and pastures, with sources, spring constantly occupied by humans and livestock, driven away from its natural habitats illegal hunting (for meat and to a lesser extent for trophies), lead to herd structure loss resulting in patchy distribution. 1950-1960-ies drastic decline in population numbers increased, however distribution area did not reach previous levels. In 1990-ies there were about 60,000 gazelles beginning 2000, distribution area was 542.7 thousand sq km or 36.4 % of the country’s territory with 140 thousand gazelles. According the Assessment of the steppe and desert ungulates report in 2010, an re that the Goitered Gazelle inhabit 343982 km2 territory  of 52 Soums in 10 Aimags, and estimation was made that with population density of 0.3 heads per 10 km2 the total population is 12 thousands heads, compared to 2,000 the population decreased  by 11.6%.

Conservation Measures: Commercial hunting prohibited since 1962, hunting permitted only for personal consumption between 15 September to 30 of October. Hunting completely prohibited since 1965. Listed as Rare in the Annex 1, Mongolian Government resolution #7 “Approval of the List of Endangered Animals” (2012), included in the Mongolian Red Book, Zuungariin Govi and Southern Altai Govi are included within the Protected areas. Great Gobi B Strictly Protected Areas, Gobi Gurvan Saikhan National Park, and Zagiin Us nature Reserve areas are the main habitat, very important to Goitered Gazelles’ reintroduction. Sharga, Mankhan, Khar Us lake area, where the species almost disappeared, were included in the SPAN, ensuring favorable conditions for reintroduction in this area. Its distribution area covers 10929.272 thousand hectares of territory, constituting 20,1% NSPAN (2 in Strictly Protected areas, 2 National parks 4 Nature reserves).

Further Action: Create open water sources in desert, desert steppe areas for gazelles, employ cooperative conservation methods of natural resource management within the distribution area and involve local participation in conservation efforts; reintroduce in the Great Lakes Depression and the Valley of the Lakes, create conditions condusive for gazelles to migrate to its northern boundary; preserve gene pool.

Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Сосорбарам, 1967, 3. Хайдав, 1969, 4. Дуламцэрэн, 1970, 5. БНМАУ--ын ан агнуурын хууль, 1975, .6 Намнандорж, 1976, 7. Соколов нар, 1978, 8. Жирнов нар, 1983, 9. Амгалан, 1984, 10. Бадамханд, 1984, 11. Дуламцэрэн нар, 1985, 12. Шийрэвдамба нар, 1997, 13. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 14. Амгалан, 1995, 15. Амгалан, 2000, 16.Тал хээр, говь цөлийн бүсийн тууртны популяцийн нөөцийн үнэлгээ тайлан, 2010, 17. Жирнов нар, 2005. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013