Улсын цирк

Азидаа томоохонд тооцогдох барилга бөгөөд 1970 онд Румын улсын хөрөнгө оруулалтаар баригджээ. Дээврийг нь цэнхэр өнгөөр хийсэн учраас “цэнхэр асар” хэмээн нэрлэгддэг байжээ. Дэлхийн циркчдийн холбоо 2010 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 17-нд циркийн өдрийг тэмдэглэдэг болсон байна. Хятадын цирк акробатын үзүүлбэрээр дэлхийд алдартай бол Монголын цирк хүндийн өргөлт, уран нугаралтаараа алдартай. Эдүгээ тус цирк нь хувьчлагдаж Аса цирк нэртэй болсон.