Нар-Элс бөөрний сувилал

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрладаг.  Халуун элс, ингэний хоормогоор голлон эмчилгээ хийдэг. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Тиймээс энэ төрлийн өвчнүүдийг манхны халуун элс, ингэний хоормог, үзэмний шүүс, физик эмчилгээг хослуулан хийдэг. 

Гэрт байрлах ба 4 ортой, 5 ортой, 10 ортой гэрүүд бий. Нийт нэг ээлжиндээ 30 хүн хүлээн авах боломжтой. Жил бүрийн 6-р сарын 20-ноос 8-р сарын 10-ны хооронд сувилал нээгддэг бөгөөд цаг агаарын байдалтай уялдан элсний халуун чанарын нөлөөллөөс хамаарсан хуваарь юм.

Үнэ: Хоногийн 25000 төгрөг  бөгөөд үнэнд эмчилгээ, өглөө ба өдрийн хоол багтдаг. Үйлчлүүлэх хүмүүс өөрсдийн унаагаар ирнэ. 

Холбоо барих утас: 99082710, 99082703-эмч