Өвөрхангай - Анар бааз

Анар жуулчны бааз нь УБ хотоос 365 км, Хархорин сумын төвөөс баруун тийш 2.2 км зайд Орхон голын Толгойн боолт хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Нийт 40 монгол гэрт нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Баазын орчинд морин аялал болон явган аялал хийх, завиар аялах боломжтой. Гэр ресторанд ази болон европ хоолыг мэргэжлийн тогооч нар хийж үйлчилнэ. Зочдын чөлөөт цагт зориулж сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай болон караоке дуулах нийтийн өрөөг тохижуулсан. Мөн ширээний теннис, биллярд, дартс тоглож, саунд суух, бассейнд сэлэх, халуун устай шүршүүрт орох, бүжгийн талбайд бүжиглэх боломжтой. Эрүүл хүнсээр амт чанартай хоол хийж үйлчлэх, амар тайван ая тухтай нөхцөл байдлыг хангаж ажиллахыг хичээдэг.

Утас: 99068395, 99090766, 96650411, 95545050
Facebook: Anar tourist camp
E-mail: anura@magicnet.mn