Булган - Хоёр загал бааз

УБ хотоос 273 км зайд, Булган аймгийн Рашаант сумын нутагт байгалийн онцлог тогтоцтой Үнэгт цохио уулын өвөрт байрладаг. Элсэн тасархайн орчинд Хархорин сум руу чиглэсэн төв замаас 6 км зайд оршдог. Хоёр загал жуулчны бааз нь Нью жуулчин ХХК-ийн харъяа бааз бөгөөд 2001 оноос гадаадын жуулчинд үйлчилж ирсэн. Хоёр загал баазыг нүүдэлчин уламжлал, соёл иргэншлийг илтгэсэн загвараар бүтээсэн. Улирлын чанартай нээгдэх ба жил бүрийн 5 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15 хүртэл ажилладаг.

Дотроо ариун цэврийн өрөө, шүршүүртэй 28 люкс зэрэглэлийн гэр, 28 энгийн монгол гэртэй. Нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авна. Биллярд, ширээний теннис тоглох, явган аялал, морин аялал хийх, тэмээ унах боломжтой. 

Утас: 99138704, 98002402
E-mail: info@hoyorzagal.mn 
Website: www.hoyorzagal.mn
Facebook: Khoyor Zagal camp