Өмнөговь - Баянзаг бааз

Баянзаг бааз нь Өмнөговь аймгийн төвөөс хойд зүгт 100 км, тус аймгийн Булган сумаас зүүн тийш 18 км, Баянзагийн загтай хоолойн хажууд Гүн-ус худагийн урд дэнж дээр 2003 онд жуулчинд үйлчлэх цэг нэртэйгээр байгуулагдсан. Боловсон ариун цэврийн өрөө, халуун ус бүхий шүршүүртэй. 2004 оноос жуулчны бааз болгон өргөтгөсөн. 2005 онд баригдсан 2 давхар яст мэлхий хэлбэртэй зоогийн газар нь доод давхартаа 50 хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд монгол болон европ хоолоор захиалга авч үйлчилдэг. Дээд давхартаа чөлөөт цаг өнгөрүүлэх орчинтой.

Дэлхийд нээлт хийсэн палеонтологийн олдвороор алдартай Улаан шавар нь тус баазын урд 3 км зайд харагддаг бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалтанд байдаг. Баянзаг бааз нь эко буюу байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг. Нарны энерги ашиглан ус халаадаг төхөөрөмжөөр тоноглогдсон, гал түлж халаах шаардлагагүй байнгын халуун устай байх ба нэг зэрэг 4 хүн үйлчлүүлэх боломжтой. Гэрэл цахилгааны эх үүсвэрийг мөн нарны энергээр хангадаг.

Тус бааз нь аялагч, жуулчдад зориулан тохижуулсан өргөн 2 ортой 10 гэр, 3-4 ортой 5 гэр, дотроо боловсон ариун цэврийн өрөө, цэвэр устай 1 гэр буудалтай.

Баазын орчинд чулуужсан мод болон яс үзэх, тэмээ унах болон тэмээн аялал хийх, хорхог хийх, гар болон сагсан бөмбөг тоглох боломжтой. 

Утас: 9953 9988, 89548099
Facebook: Bayanzag tourist camp
E-mail: baynzag@yahoo.com