Спортын төв ордон

1940-1950-иад оны үеэс Монгол улсад их спортын төрлүүд хөгжиж эхэлсэн бөгөөд зарим төрлөөр улсын шигшээ багууд байгуулагдсанаар спортын заал танхим бүхий ордон, барилга байгууламж шаардлагатай болжээ. Ийнхүү залуу жанжин Лхагвасүрэн санаачилга гарган, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Спортын Төв Ордныг бариулж 1958 онд ашиглалтанд оруулжээ. Эдүгээ эл ордонд спортын олон байгууллага байрлаж, шигшээ багууд бэлтгэл сургуулилтаа хийсээр 60 гаруй жил болжээ.


Хаяг: 
Сүхбаатар дүүрэг, МУБИС-аас хойш, Монголын залуучуудын холбооны байрны урд талд
 
Утас: 266246