Зурхай

Бурханы шашинт улс орнуудад одон зурхайн ухааны дөрвөн зүйл ёс, түүнд тулгуурласан цаглабарыг хэрэглэж ирсэн уламжлалтай. Эртнээс тэнгэрийг унших эрдэмтэд бий болж, сар мичдийн тооллыг хэрэглэж байжээ. Сар мичидийн жил нь 354 хоног бүхий дан ганц билгийн жил юм. Одон зурхайн онолын үндэслэл нь бурхан багшийн зохиол болох “Цагийн хүрдний язгуур үндэс ном”-д тавигдсан байдаг. Нар, Сар, Ангараг, Буд, Бархасбадь, Сугар, Санчир, Утаат сүүлт од, Раху гараг хэмээх есөн их гарагийн  хөдөлгөөн, байрлалыг цаг хугацааны өвөрмөц нэгжээр илэрхийлэн гаргаж, гараг эрхсийн явдал хөдөлгөөний хэм, хэмнэлийг ойлгож ухаарахыг үзүүлдэг эрдэм ухаан юм.