Гэгээрэл

Ухаарал гэсэн үг бөгөөд гэгээрснээр бүх зүйлийн учир шатгааныг танин мэднэ. Мөн хэзээ ч дуусашгүй жинхэнэ аз жаргалыг олж авна. Гэгээрэх хамгийн зөв арга нь бясалгал бөгөөд хоосон чанар, бодь сэтгэл хоёрыг хослуулан байж гэгээрэлд хүрнэ. Эл хоёр нь шувууны хоёр далавч мэт холбоотой байж хоёул хамтдаа байвал зорьсон газраа хүрч чадна. Нэг далавчтай бол нисэж үл чадахтай адил бодь сэтгэл, хоосон чанарын ойлголтын аль нэг нь байхгүйгээр гэгээрэлд хүрэх боломжгүй юм. Хоосон чанар нь зовлонгийн суурь болох мунхаглал, төөрөгдлийг арилгадаг бол бодь сэтгэл нь амин хувиа хичээх үзлийг арилгадаг. Гэгээрэхийн тулд өөрийн сэтгэл хөдлөлүүдийг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, харамгүй өглөгч сэтгэл, ёс суртахуун, тэсвэр тэвчээр, зүтгэл чармайлт, бясалгах чадвар зэрэг юм.