Эртний түүх - Сяньби

Хүннү улсын дараа НТ II-III зуунд Төв Азийн улс төрийн тавцанд Сяньби улс гарч ирсэн бөгөөд тэд хүннү нартай гарал нэгтэй Сүмбэ нэртэй эртний монгол угсаатны аймаг юм. Эртний монгол хэлт аймгуудын томоохон холбоо нь одоогийн Манжуур, Өвөрмонголд нутаглаж байв. Судлаачид Ляо гол буюу Шар мөрний хоёр талаар нутагладаг байдлаар нь Ляоси, Сяньби, Ляодун гэж ангилах явдал бий. Сяньби улсыг зонхилогч удирддаг байсан бөгөөд нэлээд эрх мэдэлтэй байжээ.

Сяньби улсыг үндэслэн байгуулагч Таньшихуай (141-181) зонхилогч нь газар нутгаа Хүннү улсын адил баруун, зүүн, төв хэсэг болгон хувааж тус бүрд нь их дарга, их жанжнаар удирдуулж байв. Их дарга гэдэг нь түмтийн ноён бөгөөд Сяньби улс баруун талдаа 20, зүүн талдаа 20, төвийн хэсэгтээ 10 аймаг харъяалуулж байжээ. НТӨ 228 онд Кэбинын толгойлогчийн үед нүүдэлчдийн гол дайсан Вэй улсад морь зарахыг эрс хориглон тангарагийн гэрээг гаргажээ. Гэтэл зүүн аймгийн нэгэн тэргүүн Сү Лин хэмээгч гэрээг зөрчин Вэй улсад 1000 агт морь зарснаас болж өөрөө цаазлагдан овог аймаг нь толгойлогчийн шууд мэдэлд оржээ. Хариуд нь Вэй улс Сяньби улсад төмөр зарахыг хориглож байжээ. Кэбинынгийн дараа Сяньби аймгийн холбоо удалгүй задарчээ.

Сяньбичууд нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлж, ан гөрөө хийн газар тариалан хөгжүүлж, олзны хүмүүсээр их хэмжээний загас агнуулан хүнсэнд хэрэглэдэг байжээ. Төрийн хурал нь овгийн ахлагч түшмэлүүдийн цуглаан байсан бөгөөд үзэл санаа нь хоорондоо таарахгүй байнга зөрчилдөн тэмцэлддэг байжээ. Сяньби улсын төрийн байгууллагыг хамгаалахын тулд эрчүүд нь цэргийн алба хааж, гар урчууд нь их хэмжээний зэр зэвсгийг хийдэг байв. Хүннү нарын нэгэн адил бөө мөргөл шүтэж, Таньшихуай толгойлогчийн үед уул ус аргадах их тахилгыг жил бүр явуулж байжээ. Бичиг үсгийн соёлтой байсан бөгөөд нанхиад хэлнээс Күнзийн суртлыг Сяньби хэлээр орчуулан улсынхаа иргэдэд заадаг байсан тухай баримт бий. 

Сяньбичүүд 180-аад онд Таншихуайн хааны үед, хожим 230-аад онд Кэбынэн хааны үед хүчирхэг байсан тухай мэдээ бий. Сяньбийн үед холбогдох цөөхөн булш Дорнодын Хөх нуур, Хэнтийн Чингисийн Хэрмэн замаас олдсон дурсгал Өвөрмонголын нутгаар тархсан Сяньби-гийн гэгдэх булштай дөхөм ажээ. Энэ баримт нь тэд Монголын нутагт удаан суугаагүй гэдгийг илэрхийлдэг. Сяньби, Тоба аялгыг судалсан Л.Лигети зэрэг эрдэмтэд тэднийг өвөг монгол хэлтэн байсан гэж үзсэн. Тэднээс салбарласан жужан, кидан нарыг монгол угсаатан байсныг олон эрдэмтэд нотолдог. Харин киданчуудын хэл орчин цагийн монгол хэлний ямар аялгад илүү хадгалагдсан тухай асуудал тодорхойгүй байна. Энэ мэтээр Умард Хятадад байгуулсан Сяньбийн угсааны улсууд бүгд харь соёлд ууссан. Харин тэдний хэл хэрхэн өнөөгийн бидэнд уламжилсан бэ гэдэг нь сонирхолтой асуудал юм. Сяньбийн нутагт үлдсэн хэсэг тухайлбал, зонхилогч Тадуны харъяатууд татар бөгөөд тэд нар Жужаны хаант улсын цөмийг бүрдүүлж байсан. Жужанууд монгол угсаатны түүхэнд үнэлэгдэхээр хувь тохиолтой. Умард Хүннү задарсны дараа сяньбичууд ор залгасан ч шаньюй урагтай харьцуулахад хүчний хувьд сул байсан. Вэй улсын түүхэнд тэднийг “дунху” гэж тэмдэглэсэн ба Юань гүрний түүхэн сударт Вэй улсын хуучин нутгийг жужанчууд эзлэн суух болсон тухай сурвалжид дурдсан байна. Үүнээс үзэхэд жужанчуудын нутаг говийн өмнүүр байжээ. Умард Хятадын нутгийг нүүдэлчид түрэн орж эзэмших болсныг Хятадын түүхэнд “таван бүдүүлгийн 16 улсын үе” хэмээсэн байна. Эдгээрийн дийлэнх нь сяньби угсааныхан бөгөөд IY – Y зууны зааг хавьд Сяньбийн Табагач нар бусдыгаа эрхшээн нэгдсэн улсаа байгуулсан. Суурин соёлыг хүлээн авч хятадын нөлөө эрчимжиж байсан ч уламжлалт нүүдлийн амьдрал, соёлыг илүүд үзэн идэвхжүүлж байсан. Энэ тэмцлийг Жужаны Жарун хаан толгойлсон. Жарун хаан сяньби угсааны нүүдэлчдийг дагуулан говийг гатлан өнөөгийн Тамирын голын хойд савд хүрч нутаглаж Жибаецы тэргүүтэй хүннүгийн үлдэгдэл, өндөр тэрэгтнүүд зэргийг нэгтгэн улс гүрний хил хязгаарыг үлэмж тэлсэн. Жаруны орд өргөө Торгоны замыг хянаж, улсынхаа баруун захад Ганьсу-гаас баруун хойно байрлаж байв. Энэ хавь нутаг нь хуучин Жужан улсын бүрэлдэхүүнд онцгой байр суурьтай ба энэ нутгийг Жаруны авга ах Пухунь эзэмшиж байсан. 429 онд Вэй улсын хаан их цэргээр Жужан улсыг довтлон Хэрлэн голд байсан Татарын хааны орд өргөөг цөлмөжээ. Эх сурвалж: Монгол орны лавлах

 

The Xianbei Empire (2nd-5th centuries CE)

As the Hunnu weakened, a nomadic tribe from eastern Mongolia and Manchuria whom they had conquered early in their 400-year rule rebelled. Known as the Xianbei, they quickly gained control over former Hunnu lands and resumed assaults on Chinese territory, eventually forcing the collapse of the Han Dynasty – and a unified China- in 220 CE.

In the disintegration that followed, the southern branch of the Xianbei, known as the Toba, eventually turned sedentary themselves and became Sinicized, adopting Chinese ways. They established the Northern Wei Dynasty (386-533 CE), one of the Three Kingdoms in this tumultuous period of the Chinese history. The dynasty controlled a vast region of the northern Xuanbei, now known as Rouran, gained control of the Mongolian heartland and attacked their southern cousins, they were forced to follow Chinese custom and reconstruct the Great Wall.

Resource: Carl Robinson "Mongolia Nomad Empire of Eternal Blue Sky"