Архангай - Өндөр-Улаан сум

Өндөр-Улаан сумын нутаг нь хуучнаар Сэцэн Чин вангийн хошуу, Шива Ширээт хутагтын шавийн аймаг юм. 1931 онд Хан-Өндөр уулын хошуунаас байгуулагдсан Хануй сумыг 1959 онд Бугат, Өндөр-Улаан сумаас тасалж байгуулаад 1961онд Өндөр-Улаан суманд буцааж нийлүүлсэн. Сумын нутаг дэвсгэр 4394 кв.км. Хүн ам 5711.  Мал сүргийн тоо толгой 195648. Засаг захиргааны бүтцийн хувьд Өндөр-Улаан сум нь Бэлхи, Азарга, Донгой, Хануй, Баянгол хэмээх багуудтай. Сумын төв нь Тээл. Аймгийн төвөөс баруун хойш 122 км зайтай оршдог.


Хангайн нурууны салбар олон уултай. Чулуут, Хануй голын хөндийнүүдтэй. Чулуут, Хануй, тэдгээрийн цутгал олон голтой.