Нүдэнгийн хонхор

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэнгийн хонхор нь Сайншанд хотоос 80км, сумын төвөөс 43км зайд оршдог. Тус газарт Нүдэнгийн хадны завсраас гардаг ходоодонд сайн рашаан, ойролцоох тойромд нь ходоодонд сайн гэх амны хужир байдаг бөгөөд мал, хүн өргөнөөр хэрэглэдэг. Зүүн талд нь Хөх өндөр хэмээх тахилгат овоо бий. Цайдамын тойром болон Нүдэнгийн орчимд байгалийн сонин дүрс тогтоц бүхий хад чулуутай. Нүдэнгийн хадны рашааныг ходоодонд сайн гэх бөгөөд рашааныг зөвхөн эрэгтэй хүн очиж авдаг. Хэрэв эмэгтэй хүн авбал ус нь ширгэдэг гэх яриа нутгийн иргэдийн дунд тархсан байдаг.