Сүмбэр боомт

Чойбалсан хотоос 460км зайд байрлах бөгөөд 2013 оны 7-р сарын 14-нд албан ёсоор нээгдсэн боомт юм. Монголын хамгийн зүүн захын хилийн боомт бөгөөд энэ боомтоор гарч Хянган аймгийн Рашаант хот руу шууд очих боломжтой. Олон улсын зэрэглэлтэй, улирлын чанартай, жилд 76 хоног нээгддэг бөгөөд өдөрт 50-80 авто тээврийн хэрэгсэл, 100 – 250 зорчигчийг улсын хилээр нэвтрүүлэх хүчин чадалтай.

Сүмбэр боомт нь ӨМӨЗО-ы Хянган аймагтай хил залгаа орших бөгөөд БНХАУ-ын талаас Рашаант боомт байрладаг. Хил дамнасан аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нээсэн бөгөөд Хятадын талаас Халхгол, Нөмрөгийн голууд дээр гүүр тавих, засмал зам тавих, Хэрээ уулын орчимд жуулчны бааз байгуулах ажлуудыг идэвхтэй зохион байгуулж байна.