Хуянгийн мод

Дорнод аймгийн Матад сумын нутагт байх Баянхангайн амаар дээш 1 км орчим өгсөөд “Хуянгийн мод” хэмээх холтосгүй гандаж хувхайрсан, эргэн тойрон гүвдрүүтэй  модтой тааралдана. Түүнд нуруугаараа налж үрэхээр хуян арилдаг хэмээн нутгийнхан шүтнэ. Модон дээр 5 ширхэг гандсан махир мөчир байх ба хуянтай хүмүүс түүгээр хүзүү, мөрөө дарахаар хуян нь арилдаг гэж ярина. Баянхангай нь тал нутгийн үзэсгэлэнт газар учраас Матад сум болон ойр хавийн иргэд ирж амрах нь олонтаа байдаг.