Тонхилын буган хөшөө

Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд нэг ширхэг жижигхэн буган чулуу хөшөө цементэн тавцанд зоолттой буй. Уг хөшөөг 1977 оны үед сумын төвөөс баруун зүгт орших Бага хөндийн эх гэдэг газраас зөөж авчирсан байна. Хөшөөний өндөр нь 125см, өргөн нь 30см, зузаан нь 15см орчим. Зэгэл саарал өнгийн занар чулууг засаж янзлан хөшөөний нүүрэн дунд хэсэгт дугуй дүрс (нар), түүний зүг хандуулан нэгэн жижиг бугыг бүтэн дүрслэлээр загварчлах маяг оруулан дүрсэлсэн байна.

Бугыг тойрсон дүрслэл нь чулууны бүтцээс шалтгаалан хуурч, элэгдэн бүдгэрч мэдэгдэхгүй болжээ. Хөшөөний доод хэсгийн дүрслэлийг далд ортол цементэнд суурилуулсан тул юу болохыг төсөөлөхөд бэрх болсон байна.