Хувь хүний хөгжил сургалт

course

    Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн оюун ухаанаа хөгжүүлэхийг хэлдэггүй, бие бялдар, зүрх сэтгэлээ ч хамтад нь хөгжүүлэх, өөрийгөө бүх талаас нь хөгжүүлэхийг хэлнэ. Эрүүл биегүй хүн юу ч хийж чадахгүй. Бие бол хүнд байдаг цорын ганц нандин зүйл. Цангаж байхад нь архи, дарс бус ус өг. Өлсөж байхад нь өөх тос биш амин дэм өг. Чилж байхад нь хөдөлгөөн өг.

     

    Хувь хүний хөгжил гэдэг нь өөрийгөө хөгжүүлэхийг хэлнэ. Өөрт байгаа асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх гарцыг олж, амжилтанд хүрч, нэр алдартай болохыг хэлдэггүй. Өөрийнхөө үнэ цэнийг өсгөж, хүссэн бүхнээ өөртөө татаж чадах хэмжээний хөгжлийг “хувь хүний хөгжил” гэдэг. Аливаа хүн 24 цагийн дотор өөрийгөө хөгжүүлж чадахгүй. Нэг сар, нэг жилийн дотор ч тултал нь хөгжүүлж чадахгүй. Хүн амьдралынхаа туршид өөрийгөө бага багаар, алхам алхамаар хөгжүүлнэ. Хүн эхлээд өөртэйгөө маш сайн ажиллах хэрэгтэй. Маргаашийг өөрчлөхийн тулд өнөөдөр шинэ юм сурч, шинэ чадвар эзэмшиж, өөрийгөө өчигдрөөс өөр хүн болгож өөрчилнө гэсэн үг юм.

     

    Манай Guide боловсролын төв нь байгууллага хамт олны хүсэлтээр “хувь хүний хөгжил”, “гадаад хэл сурах арга барил”, “монгол хүний үнэ цэнэ”, “харилцах урлаг”, “зорилго ба зорилт”, "мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” гэх мэт олон сэдвүүдээр 1.5 – 3 цагийн лекцүүдийг зохион байгуулсаар ирсэн баялаг туршлагатай.

     

    Богино хэмжээний цагийн сургалтуудыг байгууллага, хамт олон, хувь хүний хүсэлт захиалгаар зохион байгуулна. Сургалтын сэдвийг “агуулга” цэснээс харж сонгож болно. Сургалтын захиалгыг эмайл болон утсаар холбогдож өгөөрэй.

     

    • Өөрийгөө таньж мэдэх, өөртөө дүгнэлт хийх
    • Өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшлийг тодорхойлох
    • Өөрийн хандлага ба зуршлыг өөрчлөх, шинээр бий болгох
    • Зорилго ба зорилтын ялгаа, түүнийг тодорхойлох
    • Зан чанар, сэтгэл хөдлөлийг ойлгох, хянах, залах
    • EQ гэж юу вэ, өөрийн EQ-г тодорхойлох
    • Гадаад хэл сурах арга барил
    • Ном унших арга техник
    • Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт
    • Хүнсний хорыг биеэс арилгах, хоол хүнсний сонголт хийх
    • Сошиал медиа, дижитал орчинг ашиглах
    • Судалгаа хийх, нийтлэл бичих
    • Төлөвлөгөө гаргах, дүгнэлт тайлан бичих
    • Ментор, өөрийн ментортой болох
    • Удирдагч ба манлайлагч байх
    • Мөнгө санхүү төлөвлөлт ба зарцуулалт

     

Тус сургалтыг ямар хэлбэрээр зохион байгуулах вэ?

Сургалтыг ганцаарчилсан болон танхимаар зохион байгуулах боломжтой.

Тус сургалтанд хэрхэн хамрагдах вэ?

Тухайн байгууллага, хувь хүмүүсийн захиалсан хугацаанд зохион байгуулах бөгөөд манай төв тусгайлан хугацаа товлон зарлаж зохион байгуулдаггүй болно.

Сургалтанд ямар хүмүүсийг хамруулах вэ?

16-гаас дээш насны ямар ч хүмүүс хамрагдаж болно.

Ямар хугацаанд хэдэн цагийн хичээл явагдах вэ?

Байгууллагууд ихэвчлэн 60 минутаар 2 цагийн хичээл болгож аль нэгэн сэдвийг сонгодог. Долоо хоног бүрийн нэг өдрийг сонгож цуврал хэлбэрээр 5 удаа сургалт авдаг. Хувь хүмүүс ганцаарчилсан зөвлөгөө хэлбэрээр 1-2 цагийн сургалт авдаг.

Сургалтын агуулгыг захиалагч тал өөрсдөө боловсруулж болох уу?

Агуулга, сэдвийг тухайн захиалагч байгууллага төлөвлөх боломжтой.

Сургалт зохион байгуулах хугацааг хэдийд төлөвлөх вэ?

Ажлын өдрүүдэд, үдээс өмнөх цагаар төлөвлөх нь тохиромжтой байдаг.

Сургалтын гарын авлага, материалаар хангах уу?

Тухайн заагдаж буй сэдвээр гарын авлага өгнө.

Сургалтын төлбөр, үнэлгээ ямар байдаг вэ?

Байгууллагын хувьд нэг цагийн 100 мянган төгрөг, хувь хүний ганцаарчилсан сургалт цагийн 30 мянган төгрөг.