Индонези улсад Жуулчны мэдээллийн төв байгууллаа.

Дэлхийд хүн амын тоогоор 4 дүгээрт бичигддэг 270 сая хүнтэй Индонез улсын нийслэл Жакарта хотноо “Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв” байгуулагдлаа. Тус мэдээллийн төвийг байгуулахад аялал жуулчлалын зөвлөгөө өгч ажиллахаар Гайд төвийн захирал Ч.Буянбадрах уригдсан юм.

Мөн Индонези улсын Жава арлын зүүн хойд хэсэгт байрлах далайн эргийн бааз дээр нээгдсэн Бантен аймгийн Аялал жуулчлалын үзэсгэлэнд Индонезийн 300 орчим аяллын компани, зочид буудал, амралтын газрууд оролцсон үзэсгэлэнд Монголиан гайд тур компани оролцож гадаад зах зээлээ өргөжүүлсэн билээ. Үзэсгэлэнд Индонезийн Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбооны төлөөлөгч нар ирсэн ба бүгдэд нь Монгол орон болоод аялал жуулчлалын талаар танилцуулсан юм. Далайн эргийн бааз болох Танжунг Лесунг ресорт нь Монголын төлөөлөгчдийг найрсаг зочлон хүлээн авсан ба цаашид тус ресорт дээр монголын жуулчдыг хүлээн авахад юуг анхаарах тал дээр санал дүгнэлт гаргуулан харилцан зөвлөлдсөн юм.

Буцах

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө,
Улсын их дэлгүүр, 1-р давхар, Жуулчны мэдээллийн төв.

Утас: 70101011, 99946605
И-мэйл: info@mongolianguideschool.com