UB City tour bus явж эхэллээ.

Дэлхийн бүх нийслэл хотуудад “City tour bus” ажилладаг. Гайд төвийн дэргэдэх “Жуулчны мэдээллийн төв”-өөс хэрэгжүүлэх гэж буй бас нэгэн шинэ хөтөлбөр бол “UB tour bus” юм. 2017 оны 5-р сарын 13-наас эхэлсэн бөгөөд долоо хоног бүрийн Бямба гарагт УБ хоттой танилцахыг хүссэн гадаадын жуулчдад үйлчилж байна. Аялагчид Монголын үндэсний музей, 250 гаруй жилийн түүхт Дамбадаржайлин хийд, Амарсанаа  - калиграф бичлэгийн студи, Хард рок кафе, Зайсан толгой, Говь ноолуурын үйлдвэр, Сүхбаатарын талбай зэрэг газруудаар мэргэшсэн хөтчийн хамт аялах юм.


Буцах

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө,
Улсын их дэлгүүр, 1-р давхар, Жуулчны мэдээллийн төв.

Утас: 70101011, 99946605
И-мэйл: info@mongolianguideschool.com