Цөлжилтийн эсрэг 1000 мод ургана.

Японы Киото Сэйнан Ротари клубтэй хамтран Монгол орон дахь цөлжилтийн эсрэг 1000 мод тарих төслийг амжилттай хэрэгжүүллээ. Жил бүрийн “Үндэсний мод тарих өдөр”-өөр зохион байгуулагдаж буй энэ аяны хүрээнд Налайх дүүргийн 151-р цэцэрлэг, Хүүхэд залуучуудын парк, Эрдмийн оргил цогцолбор сургуулийн хашаанд монос, өрөл, үхрийн нүд, бүйлс, гүйлс, бөөрөлзгөнө, чацаргана, голт бор, нарс, хайлаас гэх мэт модыг хүүхэд багачуудын хамт тариаллаа. Мөн тус цэцэрлэг, сургуульд мод тарихад хэрэглэх хүрз, бээлий гэх мэт ажлын хэрэгслийг ч давхар хандивлаж мод тарилцахад оролцсон сурагчдад талархал илэрхийлэн гарын бэлгүүд гардууллаа.

Буцах

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж
Пийрл тауэр, 6-р давхар, 601 тоот

Утас: 70101011
И-мэйл: info@mongolianguideschool.com