Шилдэгүүд тодорлоо.

Гайд сургалтын төв нь маш олон залуучуудын амьдралд эерэг хандлага авчирсаар 12 жил болжээ. Нийт 74 элсэлтийг зохион байгуулж 2700 орчим залуучуудад аялал жуулчлалын тухай мэдлэг, ур чадвар олгожээ. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 6  удаагийн сургалт зохион байгуулж 200 гаруй залуучуудад аяллын хөтчийн мэдлэг түгээж шилдэг төгсөгч нараа тодорхойллоо. 71-р элсэлтээс Гандулам, Очирхүү, Багабанди нар 1-3 байранд, 72-р элсэлтээс Энхмаа, Ариунтамир, Хишгээ нар, 73-р элсэлтээс Батцэнд, Марал, Нямхүү нар, 74-р элсэлтээс Энхжин, Анужин, Алтжин нар эхний 3 байранд шалгарч тэргүүллээ.


Тус сургалтуудаас аяллын хөтчөөр ажиллах боломжтой төгсөгч нарын мэдээллийг www.touristinfocemter.mn сайтны “Аяллын хөтөч” булангаас аваарай. Англи хэлний хөтчөөс гадна хятад, солонгос, герман, япон, франц хэлтэй хөтчүүдийн мэдээллийг мөн авах боложмтой.


Буцах

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө,
Улсын их дэлгүүр, 1-р давхар, Жуулчны мэдээллийн төв.

Утас: 70101011, 94993166
И-мэйл: info@mongolianguideschool.com