СУРГАЛТЫН АГУУЛГА

"Guide 70" аяллын хөтчийн шинэ элсэлт
2017 оны 11-р сарын 20-нд эхэлнэ.


СУРГАЛТЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Хичээлийн хугацаа ба хичээллэх цаг: 

  • Сургалт 45 хоног үргэлжилнэ.
  • Даваа – Баасан гарагт өдөр бүр 17:00 – 20:00 цагт хичээллэнэ.
  • Бямба гарагт өглөө 10:00 – 13:00 музейд тайлбар хийх хичээлтэй.
  • Ням гарагт амарна.
  • Танхимын хичээлийн нийт цаг 60 минутаар 90 цаг
  • Дадлага хичээлийн нийт цаг 60 минутаар 30 цаг
  • Орчуулан тайлбарлах дадлага хичээл англи, япон, герман, хятад, солонгос, орос, итали, франц хэл дээр зохион байгуулагдана. 
  • Суралцагч бүрт англи хэл дээр сертификат олгоно.
  • Сургалтын төлбөр  350000 төгрөг, сургалтын явцад гарах бүх зардал багтсан болно.

 

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ

Ирж бүртгүүлэх:

  • Улсын их дэлгүүрт байрлах Жуулчны мэдээллийн төвд ирнэ.
  • Цээж зураг 1%
  • Сургалтын төлбөрийн 50%-иас дээш төлбөр
  • Бүртгэлийн хуудас бөглөж, сургалтын гэрээ байгуулна.

Онлайн бүртгүүлэх:

  • Нүүр хэсгийн баруун доод хэсэгт буй цонхоор нэвтэрч бүртгүүлнэ.
  • ХААН банкны 5020692933 Монголиан гайд тур ХХК дансанд сургалтын төлбөрийн 50%-иас дээш дүнг шилжүүлж баталгаажуулна.
  • Хичээл эхлэх өдөр ирэхдээ цээж зураг авчирна.
  • Дутуу үлдсэн төлбөрийг авчирна. /эсвэл шилжүүлнэ/

 

СУРГАЛТЫН ЕРӨНХИЙ АГУУЛГА

Эхний долоо хоногт

  • Монголын орны тухай ерөнхий газарзүй, усны баялаг 
  • Ашигт малтмалын нөөц, уул уурхайд аялал жуулчлалыг ашиглах
  • Монголын газар нутаг дээрх чулуун зэвсэг болон хүрэл зэвсгийн үеийн дурсгал
  • Аялал жуулчлалын бүс дэх чулуун дурсгалууд 
  • Монголын эртний улсуудын түүх 
  • Их Монгол Улс, Монголын Эзэнт Гүрний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг 
  • Манжийн үеийн Монголд гарсан өөрчлөлт 
  • Богд хаант Монгол улсын түүх
  • Социалист системийн Монгол орон 
  • Монголд ардчилал үүссэн нь 
  • Монголын үндэстэн ястан, дэлхий дээрх бусад монголчуудын тухай

Хоёр дахь долоо хоногт

  • Буддын шашин Монголд хөгжсөн нь 
  • Монголд дэлгэрч хөгжсөн урсгалууд ба түүний төлөөлөгчид 
  • Буддын шашны соёл, бурхан урлал нь аялал жуулчлалын үзмэр болох нь
  • Буддын шашны уламжлалт зан үйл 
  • Бурхадын утга бэлгэдэл, сүм хийдийн тухай ойлголтыг жуулчдад тайлбарлах нь 
  • Бөөгийн тахилга ёс, уул овоо тахих ёс заншил, одоогийн байдал 
  • Монгол гэрийн дэг ёс, гэрийг аялал жуулчлалд ашиглаж буй байдал 
  • Монгол үндэсний хувцас, эмэгтэйчүүдийн зүүсгэл гоёл, эрчүүдийн гоёл 
  • Монголын уламжлалт хоол унд, монголчуудын хоолны соёл 
  • Монголын нүүдлийн соёл, мал аж ахуй 
  • Монгол ардын урлаг буюу морин хуур, хөөмэй, уртын дуу.

Гурав дахь долоо хоногт

  • Жуулчдын аялах газар ба тэдгээр газарт жуулчдыг дагуулан газарчлах нь 
  • Зүүн бүс: Тэрэлж, Гүнжийн сүм, Хагийн хар нуур, Цонжинболдог, XIII зуун цогцолбор, Хар зүрхний Хөх нуур, Балданбарайвун хийд, Дадалын хөшөө, Буйр нуур, Их бурхант, Халх голын дурсгалууд, Талын агуй, Шилийн богд, Ганга нуур, Дарь овоо, Дарьгангын хүн чулуун хөшөөд 
  • Төвийн бүс: Хустайн нуруу, Элсэн тасархай, Хархорум Эрдэнэзуу, Билгэ хааны хөшөө, Өгий нуур, Орхоны цутгалан, Төвхөн, Цэнхэрийн халуун рашаан, Цэцэрлэг хот, Тайхар чулуу, Хорго, Тэрхийн цагаан нуур. 
  • Баруун бүс: Отгонтэнгэр, Хяргас нуур, Увс нуур, Алтай таван богд, Толбо нуур, Мөнххайрхан уул 
  • Хойд бүс: Аглаг бүтээлийн хийд, Амарбаясгалант хийд, Уран тогоо, Хөвсгөл нуур, Цагаан нуур 
  • Өмнөд бүс: Их газрын чулуу, Өөш манхан, Дэмчогийн хийд, Шар цав, Бага газрын чулуу, Цагаан суварга, Ёлын-Ам, Хонгорын элс, Баянзаг, Онгийн хийд. 
  • Зүүн ба зүүн өмнөд бүс: Хамарын хийд, Алтан-Овоо, Шилийн богд, Ганга нуур, Их бурхант, Халх голын дурсгалууд, Буйр нуур Палеонтологийн олдвор, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ашиглах нь

Дөрөв дэх долоо хоногт

  • Монгол улсын эдийн засгийн зарим тоон үзүүлэлт 
  • Хоттой танилцах аяллын маршрут: Улаанбаатар хотын түүх, Зайсан толгой, Чингисийн талбай, Гандан хийд, Нисэх онгоцны буудал, Галт тэрэгний өртөө, Засгийн газрын ордон, Туул гол, Улсын их дэлгүүр, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей. 
  • Аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж юу вэ. 
  • Монголын аялал жуулчлалын бренд буюу жуулчдыг татдаг зүйлс. 
  • Монголын аялал жуулчлалын эвент: Мөсний баяр, Бүргэдийн баяр, Тэмээний баяр, Сарлагийн баяр, Дээлтэй Монгол наадам гэх мэт. 
  • Аяллын хөтөчийн үндсэн техник ба үүрэг хариуцлага: Аяллын өмнөх бэлтгэл хангах, жуулчдыг угтах ба үдэх, зочид буудал болон жуулчны баазад оруулах ба гаргах, үзвэр үзүүлэх, дэлгүүрт газарчлах, орон нутгийн замд газарчлах гэх мэт. 
  • Төрөлжсөн аяллын үед хөтөчийн гүйцэтгэх үүрэг: Явган аялал, уулын аялал, загасчлах аялал, шувуу ажиглах аялал, ангын аялал, завины аялал, дугуй ба мотоциклийн аялал г.м

Тав дахь долоо хоногт

  • Аяллын үеийн хүнсний аюулгүй байдал, хүнсний сонголт, хоолны цэс
  • Дотоодын аялал буюу монгол жуулчдын хөтөчөөр ажиллах үед анхаарах зүйл 
  • Гадагш аялах аяллын хөтөлбөрт хөтөчийн гүйцэтгэх үүрэг 
  • Аяллын маршрут төлөвлөх арга, газрын зураг дээр ажиллах чадвар 
  • Аяллын үед гарч болзошгүй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах 
  • Аяллын хөтөчийн ёсзүй
  • Гэнэтийн ослын үед авах арга хэмжээ буюу эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх 
  • Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх арга барил 
  • Хувь хүний хөгжил, зорилго төлөвлөлт, харилцааны соёл

Зургаа, долоо, найм дахь хоногт

  • Орчуулан тайлбарлах дадлага хичээл англи, герман, япон, солонгос, хятад, орос, итали, франц хэлүүд дээр группээр хичээллэнэ. 
  • Богд хааны ордон музейд газарчлах дадлага 
  • Монголын үндэсний музейд газарчлах дадлага 
  • Хээрийн аяллын дадлага (Тухайн үед маршрутыг шийдвэрлэнэ )
  • Суралцагчдын ур чадварыг шалгаруулах “Аяллын хөтөч” семинар
  • Сургалтын үр дүнг дүгнэх тестийн болон ам ярианы шалгалт 
  • Сертификат гардуулах үйл ажиллагаа


Суралцагчид олгох урамшуулал:

  • Хичээлийн ирц бүрэн, хоцроогүй таслаагүй тохиолдолд урамшуулал олгоно.
  • Хичээлийн ирцээс гадна, хичээлийн идэвхи өндөр, гадаад хэлний мэдлэг сайн, шалгалтын оноогоор шалгарсан бол аяллын багийн гишүүнээр элсүүлж Guide төвийн багш нартай хамт Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар үнэ төлбөргүй аялах эрх олгоно.
  • Хичээлийн ирц, шалгалтын оноо, хувь хүний чадвар, гадаад хэлний мэдлэгийг харгалзан жуулчны улиралд хөтөч тайлбарлагчийн байнгын ажилд зуучилна.

 

Хөтөчийн ажилд зуучлуулах хүсэлтэй суралцагч нарт тавих шаардлага:

  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй, ойр зуур чөлөөтэй ярьж чаддаг түвшинтэй байх.
  • 19-өөс дээш насны байх.
  • Гадаад жуулчдын амь нас, эрүүл мэндийг хариуцан авч явах чадвартай байх.
  • Хичээлийн цагт тохируулан бусад ажил, хичээл, хувийн ажлаа зохицуулсан байх.
  • Сургалтаар заасан агуулгыг боломжийн түвшинд эзэмшсэн байх.
  • Тус сургалтын сертификатыг авсан байх.


Жич: Жуулчны хөтөч тайлбарлагчийн ажил хийх зорилгогүй байсан ч тус сургалтанд хамрагдах бүрэн боломжтой. Монгол орны талаархи мэдлэг болон хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдээллийг хүргэдэг учраас суралцахыг хүссэн ямар ч хүн,  өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэхийг хүссэн хүн бүхэн тус сургалтанд хамрагдаж боломжтой. 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө,
Улсын их дэлгүүр, 1-р давхар, Жуулчны мэдээллийн төв.

Утас: 70101011, 99946605
И-мэйл: info@mongolianguideschool.com