БИДНИЙ ТУХАЙ

Mongolian guide tour ХХК-ны дэргэдэх GUIDE боловсролын төв нь 2006 онд байгуулагдсан бөгөөд аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалтаар 2006 оноос өнөөг хүртэл 68 удаагийн элсэлтээр 2427 суралцагчийг 11 жилийн хугацаанд төгсгөж, нийт төгсөгчдийн 40-70%-ийг ажлын байраар хангаж ирсэн. 

Хамгийн залуу суралцагч нь 15 настай, хамгийн ахмад нь 62 настай төгсөгчид байсан бөгөөд нийт төгсөгчдийн дундаж нас 20-24 нас байдаг. Ажил мэргэжлийн хувьд суралцагчдын 60%-ийг янз бүрийн салбарт суралцагч оюутан залуучууд эзэлдэг ба үлдсэн 40%-ийг 25-аас дээш насны аялал жуулчлалын мэргэжилтэн, сэтгүүлч, сэтгэл судлаач, нягтлан бодогч, багш, захирал, инженер гэх мэт маш олон төрлийн ажил мэргэжлийн хүмүүс эзэлдэг. 

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын компаниуд өөрсдийн оффисын боловсон хүчнийг суралцуулж, аялал жуулчлалын маркетингийн зөвлөгөө авах, аяллын хөтчүүдээ бэлтгүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.

Тэнгэр трэвэл, Летс трэвэл, Талын үнэг, Селена трэвэл, Актив эдвэнтур турс, Дисковери Монголиа, Номад планет, Даниста тур, Гоёо трэвэл, Номадик экспедишн, Понарамик жоүрнис, Бата тур, Хүннү тур гэх мэт 40 гаруй аяллын компани хамтран ажиллаж аяллын хөтчийн ажлын байранд төгсөгч залуучуудыг хамруулж байна.

Компаний дэргэдэх Жуулчны мэдээллийн төв нь 2009 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 4 улирлын турш тасралтгүй ажиллуулж 67 орны 94000 жуулчинд Монголын тухай болон Монгол оронд хэрхэн аялах талаар мэдээ мэдээлэл хүргэжээ.

Гадаадын жуулчдыг Монгол орноор аялуулах чиглэлээр ажилладагааас гадна Монгол жуулчдыг гадагш аялуулах чиглэлээр сүүлийн 5 жилийн хугацаанд Япон, Тайланд, Солонгос, Тайвань, Вьетнам, Камбожи, Хонконг, Улаан-Үд, Утай, Гүмбэн, Ордос, Бээжин, Жанжиажэ чиглэлд  аялуулсан байна. 


ЗОХИОН БАЙГУУЛСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРГАЛТ:

  • 2008 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод Данзанравжаа судлалын академийн урилгаар Хамарын хийдэд газарчлах орон нутгийн хөтөч ба аяллын жолооч сэдвээр
  • 2009 онд Япон дахь Монголын Элчин сайдын яамны урилгаар Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнгийн номын санд  Таны мэдэхгүй Монгол, Монголыг нээж илрүүлэх аялал гэсэн үндсэн сэдвээр япон хэл дээр.
  • 2011 онд Mercy Corps Олон улсын байгууллага, Архангай аймгийн Аялал жуулчлалын хэлтсийн урилгаар Орон нутгийн хөтөч – тайлбарлагч, Орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж сэдвээр
  • 2012 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагын урилгаар Горхи Тэрэлж байгалийн цогцолбор газарт Нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлал сэдвээр
  • 2012 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагын урилгаар Налайх дүүрэгт Амьжиргааны түвшин доогуур иргэдийг аялал жуулчлалд татан оролцуулах боломж сэдвээр
  • 2013 онд Нийслэлийн Аялал Жуулчлалын Газартай хамтран Музей үзвэрийн газруудын жуулчны менежмент сэдвээр
  • 2014 онд Оюу толгой ХХК-ны санхүүжилтээр "Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Баян-Овоо суманд аялал жуулчлал хөгжүүлэх нөөцийн судалгаа, боломж, дунд хугацааны хөтөлбөр боловсруулах нь" төслийн багийн гишүүнээр сонгогдон судалгаа, сургалтын үйл ажиллагаанд оролцсон.
  • 2015 онд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд Орон нутагт аялал жуулчлалын бодлого тодорхойлоход анхаарах зүйл сэдэвт семинар
  • 2017 онд Дорнод аймгийн Аялал жуулчлалын нэгдлийн урилгаар Чойбалсан хотод Дорнод аймгийн аялал жуулчлалын маркетинг сэдвээр тус тус сургалтзохион байгуулсан.

 

СУДАЛГААНЫ АЖИЛ БА САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
  • Guide төвийн судалгааны аяллыг Бахархалт Монгол орон сэдвээр нийт 6 удаа зохион байгуулж Монгол орныхоо төв болон зүүн, өмнөд ба хойд бүсүүдээр нийт 9000 орчим км газар аялж, судалгааны ажил хийсэн.
  • Аялал жуулчлалын бүсүүдийн хог хаягдлыг цэвэрлэх зорилгоор Туул-Баянзүрх, Туул-Тэрэлж, Туул-Гачуурт, Орхоны хөндий зэрэг газруудаар аяллын хөтөч тайлбарлагчдаас бүрдсэн багийг 2007, 2009, 2011, 2013 онд аялуулж орчны хог хаягдлыг цэвэрлэсэн.
  • МАЖХ-той хамтран Аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч нарын дунд  Амжилттай аялал-чадварлаг хөтөч семинарыг 2009 - 2012 онуудад гадаад хэл дээр зохион байгуулсан.
  • Налайхын хүүхэд залуучуудын паркыг түшиглэн Ногоон төгөл хотхон байгуулах ажлыг 2016 оноос эхлүүлсэн ба энэ жил 1000 мод суулгах төсөл хэрэгжинэ.

 

ЗАХИРАЛ Ч.БУЯНБАДРАХ: Япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. 2006 оноос “Монголиан гайд тур” компанийг байгуулан захирлаар нь ажиллаж байна. Аялал жуулчлалын боловсрол олгодог "Гайд төв"-ийг 11 дэх жилдээ, дотоод гадаадын аялагч жуулчдад үйлчилгээ үзүүлэх “Жуулчны мэдээллийн төв”-ийг байгуулан 8 дахь жилдээ удирдан ажиллаж байна. Хэвлүүлсэн ном товхимол: 2007 онд 2800 үгийн сантай “Монгол-Япон хэлний өврийн толь бичиг”, 2008 онд “Монгол орны лавлах” номын эхний хэвлэлт, 2012 онд “Монгол орны лавлах” номын II дахь хэвлэлтийг тус тус гаргасан. Монголын аялал жуулчлалын асуудлаар Өдрийн сонин, Новости Монголий, UB post, Нийслэл гайд сэтгүүл, Хөөрөх цэг сэтгүүл, Өнөөдөр сонин, Trend.mn site зэрэг сонин сэтгүүл, цахим сайтанд ярилцлага, нийтлэлүүд нь байнга хэвлэгддэг.



Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө,
Улсын их дэлгүүр, 1-р давхар, Жуулчны мэдээллийн төв.

Утас: 70101011, 99946605
И-мэйл: info@mongolianguideschool.com